Үйлчилгээний нөхцөл
WWW.KOREANFOODS.MN вэб сайтын үйлчлүүлэгчид нь дор дурдсан нөхцлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна.
Үйлчлүүлэгчийн бүртгэл
Интернэтэд холбогдох боломжтой хэн ч манай бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах боломжтой ба Улаабаатар хотод оршин суугчид манай хүргэлт үйлчилгээг авах боломжтой.
Үйлчлүүлэгчид бүртгүүлэхдээ:
-Бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд оруулах
-Хувийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд бүртгэл дэх мэдээллээ цаг алдалгүй засварлах үүргийг хүлээнэ.
Захиалга хүлээн авах:
Бид таны онлайн захиалгыг:
- 96657157, 318865 дугаарын утсаар
- www.koreanfods.mn веб сайтаар дамжуулан хүлээж авна
Мөн
- Энхтайван Найрамдлын Ордоны зүүн хаалганд байрлах нэрийн дэлгүүр
- Бөмбөгөр, Нарантуул, Шөнийн зах, Сандэй Плаза худалдааны төвүүд дэх салбаруудаас манай бараа бүтээгдэхүүнийг компаний үнээр худалдан авах боломжтой юм.
Төлбөр тооцоо:
Онлайнаар захиалга хийгдсэн тохиолдолд Улаанбаатарт оршин суугаа хэрэглэгч та барааг хүлээн авмагцаа төлбөрийг бэлнээр хийж, худалдан авалтын үйл ажиллагаа гүйцэтгэгдэнэ.
Хүргэлтийн зардал:
Та дэлгүүр, супермаркет, нийтийн хоолны газарт манай бараа бүтээгдэхүүнийг худалдааны зорилгоор авч байгаа ба таны худалдан авсан барааны үнийн дүн 100.000 төгрөгөөс илүү гарсан тохиолдолд бид хүргэлт үйлчилгээг үнэ төлбөргүй гүйцэтгэнэ. Бусад тохиолдолд хүргэлтийн зардал нь хаана ч адилхан 2000 төгрөг байна. Мөн таны захиалгын үнийн дүн 5000₮-нөөс бага болох тохиолдолд 2000 төгрөгийн бага захиалгын нэмэгдэл тооцогдохыг анхаарна уу.
Жишээлбэл, та 4000 төгрөгийн бараа захиаллаа гэж бодоход хүргэлтийн үнэ 2000, бага захиалгын зардал 2000 нийт дүн 4000+2000+2000=8000 болно. Мөн 6000 төгрөгийн бараа захиалбал хүргэлт 2000, бага захиалгын зардал 0 нийт дүн 8000 төгрөг болно.
Тодорхой мэдээлэл авахыг хүсвэл 9665-7157 дугаарын утсаар лавлан асуугаарай.
Барааны чанарын баталгаа
Манай бараа бүтээгдэхүүнүүд нь Олон Улсын хүнсний эрүүл ахуйн шаардлага болон Монгол улсын хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүнүүд бөгөөд, бид барааг худалдаанд гаргахын өмнө Монгол Улсын Мэрэгжлийн Хяналтын газрын шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргуулдаг. Иймээс та манай бараа бүтээгдэхүүний чанарт эргэлзэх хэрэггүй юм.
Оюуны өмч эзэмшигчийн эрх
www.koreanfoods.mn сайт дахь бүх төрлийн мэдээ, мэдээлэл, хэрэглээний программ хангамж, зураг, график, видео, үсгийн шрифт, хөгжим, дуу авиа болон бусад материалууд, барааны тэмдэгт, нэр нь зохиогчийн эрхийн болон бусад хуулиар хамгаалагдсан.
2. Сайтад зочлогч этгээд сайтын агуулгыг (content) бүхэлд нь болон зарим хэсгийг өөрчлөх, устгах, хуулбарлах, нийтлэх, бусдад дамжуулах, худалдаалах, бизнесийн зорилгоор ашиглах эрхгүй.
Гишүүдийн нууцлал
Компани хэрэглэгчид болон гишүүдийнхээ бүртгүүлсэн хувийн мэдээллийг чандлан нууцлах ба ямар нэгэн зорилгоор бусдад дамжуулахгүй.
Сайт ашиглах эрхийг хаах
www.koreanfoods.mn сайтыг хууль бусаар ашигласан, үйлчилгээний нөхцлийг зөрчсөн, сайтын үйл ажиллагаанд хохирол учруулсан гэж үзвэл тухайн этгээдийн сайтыг ашиглах эрхийг хаана.
Үйлчилгээний нөхцлийн өөрчлөлт
1. Үйлчилгээний нөхцлийг www. koreanfoods.mn хэдийд ч өөрчлөх эрхтэй.
2. Үйлчилгээний нөхцлийн өөрчлөлтийн тухай мэдээллийг гишүүддээ имэйлээр мэдэгдэнэ.


-38x38.jpg)



